Бид эрдэс баялагийн тээвэрлэлтийг ойлгомжтой, чанартай, бүтээмжтэй зохион байгуулж Монгол Улсын хөгжилд тууштай хувь нэмрээ оруулан ажиллах зорилготой.
Тээвэрлэлтийн үеийн харилцаа холбоог зөв удирдаж, цахим хэрэгслүүдийг өргөн ашигладаг. Манай компани улс хоорондын ачаа тээврийн нэг тээврийн хэрэгсэлд ногдох бүтээмжид анхаарч ажилладаг.
2024 онд Эрдэнэс Таван Толгой ХК-ийн экспортын тээврийн тендерт 2 удаа шалгарч тээврийг гэрээнд заасан хугацаанаас нь өмнө 100% гүйцэтгэж гэрээг дүгнэсэн.
Засварын 2 ээлжийн мэргэшсэн баг хамт олон нь төлөвлөгөөт ба төлөвлөгөөт бус засварыг 24/7 хугацаанд түргэн шуурхай, чанартай найдвартай гүйцэтгэн ажиллаж байна. Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах ажилчдын хотхоныг түшиглэсэн 288 метр квадрат Засварын байртай, Засварын багаж тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон хөдөлгөөн засварын үйлчилгээтэй.
Тээвэрлэлтийг аюулгүй, найдвартай гүйцэтгэх нь бидний зорилго бөгөөд тээвэрлэлтийн чиглэл тус бүрт урьдчилсан эрсдлийн үнэлгээ хийж, эрсдэлийг бууруулах төлөвлөгөө гарган ажилладаг. Өдөр тутмын үйл ажиллагаанд ХАБЭА-н хууль, дүрэм журмын хэрэгжилтийг хангаж, хяналт тавин ажилладаг.
Мөн Эрүүл жолооч – Аюулгүй тээвэр зорилгын хүрээнд тээвэрт гарах бүрт байгууллагын эмч үзлэг хийж, ХАБЭА-н ажилтан сорил тавьж үзлэгийн үр дүнд үндэслэн тээвэрт гарах эсэх зөвшөөрлийг олгодог.