Mongolian Flag Монгол
English Flag English
Хаяг: Өмнөговь аймаг, Ханбогд сум, Хайрхан баг Цагаан хад суурьшлын бүс
Холбогдох: +976 77112459

ISO9001, ISO14001, ISO45001 гурван стандартыг амжилттай нэвтрүүллээ.

“Буян Өлзий Хур Транс” ХХК нь
✅ ISO 9001:2015 – Чанарын менежментийн тогтолцоо
✅ ISO 14001:2015 – Байгаль орчны менежментийн тогтолцоо
✅ ISO 45001:2018 – Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцоо
буюу Нэгдсэн менежментийн тогтолцоог амжилттай нэвтрүүлж,
📅 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдөр баталгаажуулалтын гэрчилгээг албан ёсоор гардан авлаа.
🎖 Баталгаажуулалтын ёслолд
АТҮТ ТӨҮГ-ын Судалгаа, хөгжил, чанарын удирдлагын төвийн дарга А.Батчулуун,
“Эконэйшнл” ХХК-ийн захирал, Тэргүүлэх аудитор, Ph.D Т.Индра,
Монгол Тээвэр Нэгдлийн ТУЗ-ын дарга С.Ганболд,
Монгол Тээвэр Нэгдлийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга болон тээврийн компаниудын удирдлагууд оролцлоо.
🤝 Уг стандартыг нэвтрүүлэхэд Европын Сэргээн босголт, Хөгжлийн Банк санхүүгийн дэмжлэг үзүүлж,
“Эконэйшнл” зөвлөх компани нэвтрүүлэлтийн зөвлөхөөр хамтран ажилласан бөгөөд
🌍 150 жилийн түүхтэй Германы “TÜV Nord” байгууллага олон улсын баталгаажуулалтыг хийсэн юм.
⭐ Онцлох бахархал
“Буян Өлзий Хур Транс” ХХК нь эдгээр тогтвортой хөгжлийн тулгуур стандартуудыг нэвтрүүлсэн
🚛 Монгол Улсын авто тээврийн салбарын анхны компани боллоо.
📈 Нэгдсэн менежментийн тогтолцоог нэвтрүүлснээр
Үйл ажиллагааны төлөвлөлт, хэрэгжилт, хяналт, сайжруулалт тасралтгүй хангагдана
Олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөхүйц үйлчилгээ үзүүлнэ
Эрдэс баялгийн тээвэрлэлтийн чанар, аюулгүй байдал сайжирна
Байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл буурна
🚀 Автотээврийн салбарт хувийн хэвшил олон улсын стандартуудыг нэвтрүүлж эхэлсэн нь
Монгол Улсын авто тээвэр, тэр дундаа эрдэс баялгийн тээврийн салбарын хөгжлийг ахиулж,
ирээдүйн чиг хандлагыг тодорхойлох жишиг болж байгаагаараа онцлог юм.