Mongolian Flag Монгол
English Flag English
Хаяг: Өмнөговь аймаг, Ханбогд сум, Хайрхан баг Цагаан хад суурьшлын бүс
Холбогдох: +976 77112459

Монгол улсын авто тээврийн салбарын түүхт 100 жилийн ойг тохиолдуулан

Бид баяр наадмын босгон дээр Монгол улсын авто тээврийн салбарын түүхт 100 жилийн ойг тохиолдуулан мэргэжлийн өндөр ур чадвар, хичээл зүтгэлээрээ хамт олноо манлайлан ажиллаж, салбарын хөгжилд онцгой хувь нэмэр оруулсан ажилтнууддаа хүндэтгэл үзүүлж:
1. Зам, тээврийн хөгжлийн яамны Онц тээвэрчин цол тэмдэгээр Н.Доржгочоо, Д.Галбадрах нар,
2. Зам, тээврийн хөгжлийн яамны Тэргүүний ажилтнаар Г.Номин,
3. Зам, тээврийн хөгжлийн яамны Жуух бичгээр Б.Отгонбаатар, Ж.Ганбат, Л.Эрдэнэбулган нар,
4. Авто тээврийн салбарын 100 жилийн ойн хүндэтгэлийн медалиар 30 ажилтныг тус тус шагналаа.
“Буян Өлзий Хур Транс” ХХК-ийн нийт хамт олондоо баяр хүргэн цаашдын ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсэж, салбартаа улам их амжилт гарган, төр захиргааны шагналын хур буулгаж амжилтын эзэд болохыг хүсэн ерөөе.