
Бидний бахархал энэ оны онцлох эрхэм Хүнд Даацын Тээврийн Хэрэгслийн жолооч С.Мөнхтөр нь Зам тээврийн яамнаас ирүүлсэн Онц тээвэрчин цол тэмдгээр шагнагдан энгэрээ мялаалгалаа. Тээврийн салбар тэр тусмаа “Буян Өлзий Хур Транс” ХХК-ндаа олон жил тасралтгүй үр бүтээлтэй ажилласан хөдөлмөрч хичээнгүй ажилтандаа цаашдын ажил хөдөлмөрт улам их амжилт хүсэж, урт удаан хугацаанд хамтран ажиллахын ерөөл дэвшүүлье ээ.
