
2025 онд Монгол Улсын Тээврийн салбарын 100 жилийн ой, манай компанийн 15 жилийн ой тохиох түүхэн цаг үед бид өөрсдийн 15 жилийн ажил, хөдөлмөрөө баталгаажуулах, байгууллагынхаа менежментийн системүүдийг бэхжүүлэх, хэрэглэгчийн эрэлт хэрэгцээнд нийцсэн чанартай үйлчилгээг хүргэх, үйл ажиллагаагаа тасралтгүй сайжруулах зорилгоор Нэгдсэн удирдлагын тогтолцоо (ISO 9001, ISO45001, ISO14001 стандартууд) нэвтрүүлэх зорилт тавин 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс тус төслийг эхлүүлэн, өнөөдөр төслийн нээлтийг хийлээ.
Тус төсөлд Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас дэмжлэг үзүүлж байгаа бөгөөд төслийн зөвлөх багаар “Эконэйшнл” ХХК компанийг сонгон, талуудын эхний уулзалт өнөөдөр боллоо.
Тээврийн салбартаа түүчээлэн олон улсын 3 стандартыг зэрэг нэвтрүүлэх томоохон ажлыг хэрэгжүүлэхээр сэтгэл, зориг нэгдэн тус төслийг эхлүүлж буй нийт ажилтнууд, хамт олондоо амжилт хүсээд, багт баярыг хүргэе.
2024 оны 12 дугаар сарын 26
