Дундговь аймгийн Сайнцагаан сумын харьяат, “Буян Өлзий хур транс” ХХК-ийн Хүнд даацын тээврийн хэрэгслийн жолооч Б.Пүрэвсүрэнгийн арав гаруй жилийн хугацаанд нүүрс тээврийн замд осолгүй манлайлан ажилласан хөдөлмөр бүтээлийг үнэлж, Зам тээврийн яамнаас ирүүлсэн “Онц тээвэрчин” хүндэт тэмдгийг Авто тээврийн үндэсний төвийн Ачаа тээврийн хэлтсийн дарга О.Энхбат шинэ оны босгон дээр гардуулан өгч, амжилт хүслээ.
Манай байгууллагын 2024 оны амжилт бүтээлийн эздээр тодорсон энэ бахархалт хүмүүс маань булган сүүлтэй байж олон олон залуучуудыг энэхүүү салбарт хүч түрэн орж ирэх урам зоригийг хайрлаж байгаад талархаж байна.
Та бүхэндээ шинэ оны мэнд дэвшүүлье.
