Mongolian Flag Монгол
English Flag English
Хаяг: Өмнөговь аймаг, Ханбогд сум, Хайрхан баг Цагаан хад суурьшлын бүс
Холбогдох: +976 77112459

8 дах удаагийн Нийт ажилчдын ХАБЭА-н цогц сургалт

ХАБЭА-н алба, Захиргаа хүний нөөцийн албанаас хамтран 8 дах удаагийн Нийт ажилчдын ХАБЭА-н цогц сургалтыг 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр
Гамшигаас хамгаалах сургалтын төв 116-р ангид амжилттай зохион байгууллаа.
Сургалтанд Төв оффисын 15 ажилтан, Инженер техникийн 15 ажилтан, Хүнд даацын тээврийн хэрэгслийн 36 жолооч нийт 66 ажилтан оролцлоо.
Энэхүү сургалтыг Гүйцэтгэх захирал Ё.Ганзориг нээж үг хэлсэн бөгөөд эхний хэсэг болох дотоодын сургалтад ISO төслийн менежер
Э.Энхмаа компанийн Алсын хараа, эрхэм зорилго үнэт зүйл мөн стратегийн зорилго зорилтын хүрээнд тодорхой ажилуудыг нийт ажилчдадаа танилцуулсан юм.
Энэ удаагийн ээлжит сургалт маань Гамшгаас хамгаалах сургалтын төв 116 дугаар ангид болж байгаагаараа онцлог бөгөөд сургалтын 2-р хэсэгт тус сургалтын төвийн сургалт хариуцсан ахлах багш Ахмад А.Золжаргал, сургагч багш Ахмад Б.Ням-Осор, дэслэгч Б.Уранбилэг, ахмад Б.Батцэцэг, ахмад Б.Солонго, Бригадын генерал Б.Ууганбаяр нар “Гамшигаас хамгаалах менежмент” буюу гамшгаас хамгаалах анхан шатны сургалтыг маш үр дүнтэй бодитой хамрагдуулж чадлаа.
Тус сургалтанд хамрагдсан нийт ажилчиддаа болон сургагч багш нартаа баярлаж талархснаа илэрхийлье!